
Бид зөв үйлийг тухайн газарт, зөв цагт нь хийхийг зорьдог.
Манай компани 1999 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 20- иод жил гаалийн зуучлал, тээвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Бид олон улсын тээвэр зуучийн холбоо FIATA-гийн бие даасан гишүүн бөгөөд үйл ажиллагаагаа олон улсын болон Монгол улсын хууль тогтоомж, гэрээ эрхзүйн хүрээнд явуулахыг ямагт эрмэлзэн өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн хэрэгцээг дэмжсэн үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Тэргүүний технологи бүхий ажил үйлчилгээг чадварлаг мэргэжилтний зөв төлөвлөлт, зохион байгуулалтаар танд хүргэж та бүхэнтэй нэгэн баг болон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Тээврийн үйлчилгээ
Таны сонгосон бараа бүтээгдэхүүний хэрэглээний чанар, өнгө үзэмжийг хадгалж түүнд тохирсон тээврийн нөхцөлөөр тээвэрлэлтийг зохион байгуулна. Импортлогчдын үйлдвэрлэгчидтэй холбон тээвэрлэлтийг гадаадын тээвэр зуучийн компаниудтай хамтран зохион байгуулна. Дэлхийн 40 гаруй улсаас тээвэрлэгдэн ирэх таны ачаа барааг өөрийн хяналтандаа байлгаж тэдгээрийн алхам бүрийг танд мэдээлнэ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс тодорхой нэрийн барааг хадгалалтын нөхцөл хангасан гаалийн баталгаат агуулахад хадгална. “МИГ” даатгалын компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн ачаа барааг даатгаж, эрсдлээс хамгаална. Дэлхийд танигдсан чанартай бараа бүтээгдэхүүний талаархи мэдээллээр таныг хангаж, үйлдвэрлэгчидтэй холбогдон тээвэрлэлтийг зохион байгуулна.
Агаарын тээвэр
Агаарын тээвэр нь ачаагаа богино хугацаанд яаралтай авах үйлчлүүлэгчдэд тохирох тээвэр юм. Бид агаарын тээврийн МИАТ, Air China, Korean air, Aeroflot, Turkish Airline, Aeroflot зэрэг авиа компаниудын шууд нислэг болон холимог тээврээр хослуулан ачааг хаягнаас очиж авах, хүргэх, хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг үзүүлдэг. Тээвэрлэлтийн хугацаа 1-3 хоног.
Далай болон Төмөр замын тээвэр
Төмөг замын тээвэр нь хуурай замын хамгийн хямд бөгөөд найдвартай байгаль орчин, цаг уурын нөхцөлөөс үл хамаарах найдвартай үйлчилгээ юм. Бид таны ачаанд тохирох энгийн, хөргүүртэй, задгай,тавцант чингэлэгүүдийг ашиглан далай болон төмөр замын тээврийг 18-40 хоногт зохион байгуулна.
Түүвэр ачаа
Бүтэн чингэлэг эсвэл бүтэн машин дүүргэхгүй ачааг Европын 50 орчим улсаас автомашинаар 12-14 хоногт, чингэлэг 21-25 хоногт тээвэрлэн авчрах үйлчилгээ юм.
Транзит тээвэр
Бид ОХУ-ын вагон эзэмшигч компанитай хамтран ОХУ болон БНХАУ улсуудын хооронд транзит тээврийг Монголын газар нутгаар зохион байгуулж байна.
Аюултай ачаа
Аюултай ачааны онцлог нь энгийн зорчигч тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглосон байдаг мөн химийн хортой ачааны тээвэр нь олон тооны зөвшөөрөл шаардахаас гадна тусгай дүрэм журам зааврын дагуу тээвэрлэдэг. Мөн бид хэт овортой болон хүнд жинтэй тусгай зориулалтын нэмэлт хэрэгсэл шаардагдах ачааны тээвэрлэлтийг ч тогтмол хийж гүйцэтгэж байна.
Гар тээшний ачаа
Бид Бээжин, Хөх хот, Эрээн, Москва, Эрхүү, Улаан үүд –ийн тогтмол хувиарт суудлын галт тэрэгний ачаа тээшийн вагоноор үйлчлэгч харицлагчдын хүсэл шаардлагад нийцүүлэн улс хоорондын ачаа тээшний вагоны тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлж байна.