Гаалийн хяналтын бүс

Монголын хөгжил өмнө зүгрүү

Манай компани өөрийн хөрөнгөөр Говьсүмбэр аймгийн Чойр хотод Монгол улсын стандартад нийцсэн “Ачааны терминаль”-ийг барьж ашиглалтанд оруулсан ба 2009 оны 12-р сард уг талбайг МУГЕГ-аас Гаалийн хяналтын бүсээр зарласан болно. Уг хяналтын бүс нь КС маркын 40 тонны гүүрэн кран, 100 тонны даацтай гинжит өөрөө явагч кран, ОХУ-ын 100-120 тонны авто болон вагон пүү, 20 ба 40 футын контэйнер, овор хүнд даацын ачаа зөөх хүнд даацын автомашин техник хэрэглслүүд, 3 тонны авто өргөгч, 4050 м.куб эзэлхүүнтэй агуулахын барилга, 220 м урт хоёр хос салаа зам, 10800 м.кв бетон талбай, хашаа харуулын байр, гэрэлтүүлэг, Гаалийн хяналт шалтгалтын телекамераар тоноглогдсон юм. Энд байнгын ажиллагаатай гаалийн салбар, гаалийн лаборатори ажиллан гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа нь Зүүн болон Зүүн өмнөд бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй ААН байгууллага, иргэдэд бизнесийн тааламжтай нөхцлийг бий болгож байна. Мөн түүнчлэн Олон улсын хөндлөнгийн хяналтын байгууллага лаборатори тун удахгүй үйл ажиллагаагаа эрхлэн явуулснаар шатах тослох материал болон нүүрс, уул уурхайн бусад түүхий эдийг гадаад улс оронд экспортлоход чухал алхам болно.

ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ДЭГЛЭМ (МУГЕГ-ЫН ДАРГЫН 2008 ОНЫ 619-Р ТУШААЛААС)

4.1 Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхэд гаалийн байгууллагын зөвшөөрөлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацаатай байна.

4.2 Байнгын зөвшөөрөл нь тухай хяналтын бүсэд тогтмол ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтанд олгогдоно.Тухай гаалийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.

4.3 Шаардлагатай бол түр хугацааны зөвшөөрөлийг дараахи ажилтан,албан тушаалтанд олгоно.

4.3.1 мэргэжлийн хяналтын ажилтан:

4.3.2 засвар үйлчилгээ-техникийн ажилтан:

4.3.3 нийгмийн дэг журам сахиулах ажилтан

4.3.4 хүн эмнэлгийн ажилтан

4.3.5 онцгой байдлын албаны ажилтан

4.3.6 эрх бүхий бусад ажилтан

4.4 Зорчигч,бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор хяналтын бүсэд нэвтрүүлэхдээ биеийн байцаалтын баримт бичиг / үнэмлэх, паспорт/ зорчигчийн тиизийг үндэслэн нэвтрүүлнэ.

4.5 Бараа эзэмшигч,тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд бараа,тээврийн хэрэгслийг оруулснаас хойш 30 минутын дотор гаалийн байгууллагад бүртгүүлсэн байна.

4.6 Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтын дор гаалийн түр агуулахад оруулна.

4.7 Хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн барааг шилжүүлэх түр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож гаалийн хяналтын бүсэд хадгална.

4.8 Гаалийн хяналтын бүсэд дараахи үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.8.1 гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх:

4.8.2 гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх:

4.8.3 гаалийн байгууллагаас зөвшөөрснөөс бусад  үйл ажиллагаа явуулах:

4.8.4 гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулага, тэмдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, хяналтын бүсэд нийгмийн хэв журам алдагдуулах

4.8.5 гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн зориулалтаар байр талбай түрээслүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах