
Бид зөв үйлийг тухайн газарт, зөв цагт нь хийхийг зорьдог.
Манай компани 1999 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй жил гаалийн зуучлал, тээвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Бид олон улсын тээвэр зуучийн холбоо FIATA-гийн бие даасан гишүүн бөгөөд үйл ажиллагаагаа олон улсын болон Монгол улсын хууль тогтоомж, гэрээ эрхзүйн хүрээнд явуулахыг ямагт эрмэлзэн өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн хэрэгцээг дэмжсэн үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Тэргүүний технологи бүхий ажил үйлчилгээг чадварлаг мэргэжилтний зөв төлөвлөлт, зохион байгуулалтаар танд хүргэж та бүхэнтэй нэгэн баг болон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Гаалийн үйлчилгээ
Монгол улсын гаалийн шалган нэвтрүүлэх гол боомтууд болох Чингис хаан олон улсын нисэх онгоцны нисэх буудлын ачаа тээшийн хэсэг, Улаанбаатар хотын Гаалийн газар, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын үүд гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Алтан булаг боомт, Гашуунсухайт дахь гаалийн газар, Оюутолгой дахь гаалийн салбар, Сайншанд дахь гаалийн газрын харъяа Чойр, Айраг, Олон овоот дахь салбаруудад гаалийн зуучлалын үйл ажиллагааг явуулж байна. Гаалийн байгууллагад ажиллаж байсан өөрийн боловсон хүчний чадавхи, туршлага дээрээ тулгуурлан Гаалийн тухай болон Гаалийн тарифын тухай хуулийг хэрэгжүүлэх, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын тушаал шийдвэр дүрэм журмыг мөрдөж ажиллахад хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгөх, гадаад дотоод худалдааны үйл ажиллагааг хөнгөвчилөхөд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний үндсэн дээр бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг тэдний нэрийн өмнөөс гаалийн албаны мэдээллийн системтэй холбогдож интернэт сүлжээ ашиглан хийдэг. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр түргэвчилсэн болон хялбарчилсан бүрдүүлэлтийг зохих журмын дагуу хийнэ. Гадаад худалдааны гаалийн статистик мэдээлэлд үндэслэн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг талаархи баримт материалыг боловсруулан мэдээлж, гадаад худалдаанд оролцогчдыг тооцоогүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслана. Гаалийн хяналт шалгалтын үед ачаа хүлээн авагчтай хамт биечлэн байлцдаг нь гаалийн хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
1. Гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмууд, бусад хууль тогтоомж, эрхийн актаар хангаж, тэдэнд энэ талын зөвөлгөө өгч байх.
2. Гадаад худалдааны гаалийн статистик мэдээллийн олон жилийн судалгаанд үндэслэж, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаарх баримт, тоо материалыг боловсруулах, ингэснээр гадаад худалдаанд оролцогчдыг тооцоогүй эрсдэлээс хамгаалах.
3. Гаалийн хуулийн дагуу гадаад худалдаанд оролцогчдод аль болох таатай байх нөхцлийг бүрдүүлэх.
4. Гаалийн зуучлалыг хамгийн сонгодог утгаар хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагч бараа эзэмшигчийн өмнөөс бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг хийж, гаалийн болон бусад татвар хураамжийг төлөх.
5. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын үүднээс тодорхой нэрийн барааг хадгалалтын нөхцөл хангасан Гаалийн баталгаат болон зориулалтын агуулахад хадгалах, мөн түүнчлэн гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаргах үйл ажиллагааг зохион байгуулах.
6. Гадаад худалдааны үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлаар холбогдох төрийн болон хууль хяналт, олон нийтийн байгууллагуудтай харилцаж, хуулийн дагуу шийдвэр гаргуулах зэрэг болно